СХД : Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Бидний ирээдүй - Бидний хариуцлага“ аяныг зохион байгуулж байна

2023 оны 11 сарын 17

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайгаас хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх  "Бидний ирээдүй - Бидний хариуцлага" аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. 

Өнгөрсөн жилийн хувьд тус арга хэмжээг зохион байгуулснаар зам тээврийн осол 78 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ. 

Тэгвэл "Бидний ирээдүй - Бидний хариуцлага" аяны хүрээнд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 17-ны өдөр СХД-т бага ангийн сурагчдын дунд "Ногоон гэрэл - цагаан шугам" тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, ЗЦХ-ийн урьдчилан сэргийлэх хариуцсан зохицуулагч У.Мөнх-Ундрал, дүүргийн Улаан загалмайн хорооны ахлах арга зүйч Б.Мөнхзаяа, 27 сургуулийн удирдлага, багш нар болон холбогдох албаныхан оролцлоо. 

Arslan.mn

Нээлтийн үеэр СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар хэлсэн үгэндээ "Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас өнгөрсөн жил замын цагдаа, дотоодын цэргийн 05 дугаар ангитай хамтран "Бидний ирээдүй - бидний хариуцлага" аяныг амжилттай зохион байгуулсан. Гурван сарын аяныг үр дүн маш өндөр гарсан. Энэ жил бид аянаа үргэлжлүүлэн илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна. Дүүргийнхээ бага ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг "Ногоон гэрэл - Цагаан шугам" тэмцээнд энэ жил 27 сургуулийн 1-5 дугаар ангийн 300 гаруй сурагчид оролцож байна. Эцэг, эх, асран хамгаалагч нар дэмжиж, сургуультайгаа хамтран оролцогчдыг маш сайн дэмжиж байна. Бид цаашид дан зам тээврийн осол гэхээсээ илүү хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлнэ. Өнгөрсөн хавар цэцэрлэгүүд дээр замын хөдөлгөөний дүрмийг таниулах, энэ төрлийн ослоос сэргийлэх тохоон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.  Энэ сарын 20-нд буюу "Асуудлаа ярилцья" хамтарсан багийн зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Үүнд хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийг хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс сэргийлэх  тал дээр хамтарсан багуудтайгаа иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана. Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатарын санаачилгаар нийслэлийн 9 дүүрэгт лед явган гарцыг хийж эхэлсэн. СХД-т эхний ээлжинд 12 байршилд хийгдэнэ" гэлээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
652815
1 эможи

keyboard_arrow_up