ҮЙЛ ЯВДАЛ: Нүхэн жорлонгийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийнэ

2023 оны 11 сарын 17

Arslan.mn

Өнөөдөр /2023.11.17/ болон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09.00 цагт:

  • Нийслэлийн иргэдийн спортын XI наадмын Ширээний шагайн наадгайн шигшээ тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цагт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд болно.

10.00 цагт:

  • УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаантай.
  •  “Цэпү” эмнэлэг 60-аас дээш насны эрэгтэйчүүдийг үнэ төлбөргүй үзэж, оношлох, эрэгтэйчүүдэд хэрэгтэй эм, витаминаар хямдралтай үйлчлэхээ мэдээлнэ. ,
  • Уран хатгамалчдын улсын анхдугаар чуулган Төрийн ордонд болно.
  • Нийслэлийн АН-ын даргын сонгууль болно.

11.00 цагт:

  • “Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг тохиолдуулан байгаль орчны мэргэжилтнүүд нүхэн жорлонгийн шинэчлэлийн талаар “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвдмэдээлэл хийнэ.

11.30 цагт:

  • Нүүрсний хулгайн нээлттэй сонсголд иргэд хяналт тавих, мөн хууль бусаар алт олборлогчдоос болж малчдын бэлчээр сүйдэж байгаа талаар ТББ-уудаас “ЗМ” сонины мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652807
0 эможи

Зочин
2023-11-17 10:27
МАНЖ 300,МАН 100 жио засаглаад Монгол нүхэн жорлонтойгоо
keyboard_arrow_up