ҮЙЛ ЯВДАЛ: “Монголын нууц товчоон” бүтээлийн нээлт болно
Арваннэгдүгээр сарын 14-ны өдөр болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
07.50-08.30 ЦАГТ:
Д.Сүхбаатарын талбайд: “Монгол бахархлын өдөр” төрийн далбаа мандуулж, төрийн туг цэнгүүлэх ёслол болно.
09.00 ЦАГТ:
МУИС-ийн төв байрны Эрдмийн танхимд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийн нээлт болно.
11.00 ЦАГТ:
Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” гардуулна.
11.40 ЦАГТ:
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” үндэсний музейд: Монголын анхны панарома дэлгэц бүхий музейн виртуал өрөөг нээнэ. Виртуал өрөөний нээлтээр “Жаргал продакшн”-ийн бүтээсэн “Их Монгол улсын эзэн хаан: Чингис” контентийг үзэгчдэд анх удаа толилуулна.
11:00-12:00 ЦАГТ:
“Чингис хаан” музейд: "Буган чулуун хөшөө" сэдэвчилсэн тайлбарт аялал бүхийй боловсролын хөтөлбөр (зөвхөн өнөөдөр, үнэ төлбөргүй) эхлүүлнэ.
14.00 ЦАГТ:
“Чингис хаан”-ы музейд: “Мөнх тэнгэрийн бичиг-2023”үзэсгэлэн нээгдэнэ.
14.00-19.00 ЦАГТ:
СБД Дамбадаржаа, Өвөр согоотод “Тэнгэрийн сургууль”-ийн төрийн тэнхимд: Үндэсний үзлийн чиг баримжаатай улс төрийн намуудын анхдугаар зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг “Нийгмийн зөвшил-Үндэсний сэргэн мандалт” сэдвээр болно.