Х.Нямбаатар: Тендерийн гэрээ хийж чадвал 2023 ондоо багтаад авах ёстой автобусны 50%-ийг, үлдсэнийг нь Цагаан сараас өмнө авна

2023 оны 11 сарын 13

Arslan.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанаар "Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар  “2024 оны нийслэлийн төсвийн төслийг удахгүй НИТХ-д өргөн барина. Төсвийн тухай хуульд заасны дагуу НИТХ арванхоёрдугаар сарын 5-ны дотор хэлэлцэж батлах хуультай. Энэ цаг үед УИХ-ын ажлын хэсэг гарчихсан нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг хийгдэж байна.

Нийтийн тээврийн тухайд энэ сарын 24-ний өдөр тендер нээгдэнэ. Тендер нээх процессыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамт хийнэ. Ингэхдээ сонгон шалгаруулалтыг богино хугацаанд хийж, дүгнэлтээ гаргаад, маргаан үүсээгүй тохиолдолд гэрээ хийж чадвал 2023 ондоо багтаад нийт авахаар төлөвлөсөн автобусныхаа 50 хувийг, Цагаан сараас өмнө үлдсэн 50 хувийг авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуульд нээлттэй тендерийг 30 хоног зарласны дараа нээлт хийнэ гэсэн хуультай учраас хууль зөрчиж өмнө нь нээх буюу сонгон шалгаруулах боломжгүй” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652724
1 эможи

keyboard_arrow_up