Орон нутгийн зарим чиглэлийн автобусыг Драгон төвөөс явуулахаар болжээ
2023 оны 11 сарын 13
Орон нутгийн авто тээврийн үйлчилгээний байршилд өөрчлөлт оруулж байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тодруулбал, Төв, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ чиглэлийн автобусыг маргаашаас эхлэн "Драгон Холдинг" компанийн байрнаас (хуучнаар Драгон төв) явуулахаар болжээ.
Мөн Дархан-Уул, Орхон чиглэлийн такси үйлчилгээг тус төвөөс явуулах юм байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн сард Драгон төвд гал гарч, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг ойролцоох Номин худалдааны төвөөс хийдэг болсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652715
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс