“Нэгдүгээр сарын 1-нээс машин угаалгын газрууд гэрээ байгуулахгүй бол ЦЭВЭР УС НИЙЛҮҮЛЭХГҮЙ байх асуудлыг ярьж байна“

2023 оны 11 сарын 10

Arslan.mn

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнөөдөр /2023.11.10/ цаг үеийн болон бусад асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр "  Монгол Улсад ус ашиглаж байгаа ААН, байгууллагууд төлбөрөө төлдөггүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсаар байна. 

Наймдугаар сараас барилгын үйл ажиллагаа явуулж буй компаниудын шүүрлийн уснаас төлбөр авдаг болсон. Арваадхан компанийн шүүрүүлж буй усны хэмжээ нэг сарын дотор хоёр сая метр куб болж байна. Гэтэл Улаанбаатар хотод УСУГ жилдээ 48 сая метр куб усыг нийлүүлдэг. Энэ нь барилгын шүүрлийн усаар ямар их хэмжээний ус алдаж буйг харуулж байна.

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс машин угаалгын газруудад цэвэр ус өгөхийг хориглох буюу гэрээ байгуулахгүйгээр цэвэр ус нийлүүлэхгүй байх асуудлыг УСУГ-тай ярьж байна. Энэ тохиолдолд машин угаалгын газрууд хүнсний үйлдвэрүүдийн хаягдал болон барилгын компаниудын шүүрлийн усыг ашиглах боломжтой.

Ингэснээр хаягдал усыг дахин ашиглах, машин угаалгын газруудын зардал багасаж, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, Туул голын бохирдлыг багасгана. Үүнд арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, зочид буудал, бассейнууд хамаарна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652690
2 эможи

keyboard_arrow_up