З.Батбаяр: Нүхэн жорлонгоос болж, ундны уснаас гэдэсний ХАЛДВАРТ САВХАНЦАР илэрч байна
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнөөдөр /2023.11.10/ цаг үеийн болон бусад асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр "Туул голын бохирдол дээр ахиц гарсангүй. Туул голын бохирдлыг Зайсангийн гүүрнээс доош шинжилж үзвэл дэлхийн олон улсын үнэлгээгээр маш их бохирдолтой гарсаар байна. Covid-19 цар тахлын үед буюу 2020, 2021 онд Туул голын бохирдол багассан байсан ч буцаад өссөн.
Зайсан гэж уулын ам байгаа. Зайсан дахь гурван хотхоны уух ундны ус шинжилгээний дүнгээр халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн. Энэхүү савханцараас сэргийлэхийн тулд 00-д орсон хүн гараа угаах шаардлагатай байдаг. Гэр хорооллын ундны уснаас ч гэдэсний савханцар илэрч байна. Шадивлангийн гүүр, Хандгайт орчмоос ч илэрсэн.
Энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 680 мянга гаруй нүхэн жолонгийн уршиг юм. Улаанбаатар хотод байгаа тээврийн хэрэгслээс ч давсан их тооны нүхэн жорлон байгаа нь ундны ус бохирдуулж байна." гэв.
Иргэд зөвшөөрлийн дагуу худаг ухуулах ажлыг хийлгээрэй гэж зөвлөмөөр байна. Энэ нь таны, миний, бидний болон үр хүүхдийнхээ эрүүл, аюулгүй байдалтай холбоотой асуудал юм шүү." гэв.