ҮЙЛ ЯВДАЛ: Хятад ханзны талаар тайлбар мэдээлэл өгнө
Арваннэгдүгээр сарын 10-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:
08.30 цагт: Төрийн ордонд: ХНХЯ-наас "Хариуцлагатай бизнес ба тогтвортой хөгжил" сэдэвт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт БЗД-ийн 800 орчим бизнес эрхлэгч оролцоно. Утас: 8805-8053.
09.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: “Тархины харвалт, зүрхний шигдээсний төрөлжсөн тусламж, үйлчилгээний 10 жил”-д зориулсан эрдэм шинжилгээний хуралтай.
09.30-15.30 цагт: Хавдар судлалын үндэсний төвд: "Хавдрын туяа эмчилгээний орчин үеийн технологи" олон улсын семинар болно. Утас: 9906-3902.
10.00 цагт: Цаг уур, орчны шинжилгээний газарт: БОАЖЯ-наас ээлжит хэвлэлийн бага хурал хийнэ. “Тэрбум мод” хөдөлгөөний үйл явц, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь конвенцын талуудын ээлжит 28 дугаар бага хурал (COP 28)-ын талаар тус тус мэдээлж танилцуулна. Уас: 9404-4104.
10.30 цагт: НОБГ-ын хурлын танхимд: Хүний эрхийн талаарх “Эрхээ мэдье” тэмцээн эхэлнэ. Утас. 8822-5332.
11.00 цагт: Тусгаар тогтнолын ордонд: “Монголын Үнэн” сонины анхны дугаар хэвлэгдсэний 103 жилийн ойд зориулсан эмхэтгэлийн нээлт болно.
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
11:30 цагт: “МОНГОЛ ДУГААР ЗУУН” яруу найргийн наадмын “Өргөмжлөл”-ийн хятад ханзны талаар наадмын ерөнхий шүүгч тайлбар мэдээлэл өгнө.
12.00 цагт: Байцаагч, прокурор эрх зүй зөрчиж, эрүүгийн хэрэгт ял өгч буй талаар хохирогчийн ээж мэдээлнэ.
13.00-18.00 цагт: “Аз Хур” номын төвд: Их, дээд сургуулийн сэтгэл судлалаар сурч байгаа оюутан, судлаачид “НОЙР БА СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД” сэдвээр хийсэн судалгааны ажлаа хэлэлцүүлнэ. Утас: 9909-8741, 8803-7533.
14.00 цагт: ГХЯ-нд “Монгол Улс дахь олон улсын судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” эрдэм шинжилгээний хурал болно. Энэхүү хурлыг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн 55 жилийн ойд зориулан зохион байгуулж байна.
-Монголын Театрын музейд: Соёлын бүтээлч сарын хүрээнд “Монгол баримтат киноны өдрүүд” болж байна.
-Дэлхийн шинжлэх ухааны өдөр тохиож байна.