ҮЙЛ ЯВДАЛ: “Хэвлэл мэдээлэл, хүүхэд хамгаалал” хэлэлцүүлэг болно
Арваннэгдүгээр сарын 9-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00-13.30 цагт: “Туушин” зочид буудалд: “Хэвлэл мэдээлэл ба хүүхэд хамгаалал” хэлэлцүүлэг болно.
09.00 цагт: “Чингис” зочид буудалд: “Зонхилон тохиолдох халдварт өвчний сувилахуйн тусламж үйлчилгээ, ирээдүйн чиг хандлага” үндэсний зөвлөгөөнтэй. Утас: 8964-7777.
11.40 цагт: Төрийн ордонд: АН-ын 4/11 мэдээллийн цагаар тус намын удирдлага мэдээлэл хийнэ.
12.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Мөнгө хүүлэлтийн эсрэг хамтдаа бүх төрлийн зээлийн хүүг жилийн 3 хувь болгох D-parlament.mn дээр бүх ард түмний санал асуулга явуулах талаар мэдээлнэ.
-Улсын хэмжээнд галт зэвсэгийн улсын бүртгэл, тооллого явагдаж байна.
-"Эмийн аюулгүй байдлын 7 хоног" аян үргэлжилж байна.
-Нийслэлээс Урт цагааны барилгын төлөвлөлтийг шинэчлэх талаар олон нийтээс санал асуулга авч байна.
-ХНХ-ын сайд Х.Булгантуяа сэтгүүлчидтэй уулзана.