“Утаагүй Улаанбаатар”-т шалгаруулахаар ХАХУУЛЬ авсан хэлтсийн дарга Ц.Цолмонгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2023 оны 11 сарын 07

Arslan.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу энэ оны аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 03-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.445, мөрдөн байцаалтын 3694 хэрэгт хяналт тавьж, нийт 219 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон нь “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд “Б” ХХК-г тендерт шалгаруулж өгнө гэж бусдаас хахууль өгөхийг шаардсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
652552
2 эможи

Зочин
2023-11-07 16:09
Энэ албанаас нь зайлуулах хэрэгтэй хүмүүсийн нэг шүү.
Зочин
2023-11-07 16:08
Аймаар хүүхэндээ.
keyboard_arrow_up