ҮЙЛ ЯВДАЛ: Үүрэн телефоны компанитай холбоотой иргэний эрх зөрчигдсөн гомдлын талаар мэдээлнэ

2023 оны 11 сарын 07

Arslan.mn

Арваннэгдүгээр сарын 7-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00-17.30 цагт: ГХЯ-нд: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Үндэсний V форум болно.  

09.00-13.00 цагт: МҮХАҮТ-д: Үндэсний чанарын чуулган “Стандарт ба хөгжил” сэдвийн хүрээнд болно.

11.00 цагт: “Туушин” зочид буудалд: УИХ, Жендэрийн Үндэсний хорооноос Улс төрийн намын хуульд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг дэмжсэн зохицуулалтыг оруулж буй талаар улс төрийн намуудад танилцуулна. 

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

12.00 цагт: Үүрэн телефоны компанитай холбоотой иргэний эрх зөрчигдсөн гомдлын талаар мэдээлнэ.

12.30 цагт: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт уул уурхайн тусгай зөвшөөрөл олгосноос үүдэн экологийн тэнцвэр алдагдах байдал үүсч байгаа талаар орон нутгийн ТББ-ынхан мэдээлэл хийнэ.

-“Бльюмон” төвд: уран бүтээлч М.Алмаазын “Сэрсэн тал” үзэсгэлэн нээгдээд байна. Энэ сарын 10 хүртэл гарна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652544
0 эможи

keyboard_arrow_up