“Урт цагаан“-ы дахин төлөвлөлтийн асуудлыг иргэдээс САНАЛ авч шийднэ

2023 оны 11 сарын 03

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Урт цагаан"-ы дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Их тойрууд нягтаршил ихтэй байсаар байхад энэ бүсэд дахин 1500 орчим барилга баригдах зөвшөөрлүүд олгогдчихсон байна. Нийслэлээс нягтаршлыг багасгах бодлого дэвшүүлж байж, өөрийн өмчлөлөө нурааж, өндөр барилга барина гэдэг дэвшүүлж буй бодлоготойгоо нийцэхгүй гэж үзэж байна.  Иймд "Урт цагаан"-ы барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай барих уу, өмчийн ашиглалтыг сайжруулж, худалдааны төв барих уу гэдэгт иргэдээс санал асуулга авахаар болсон.

Иргэд долоо хоногийн хугацаатай https://vote.ulaanbaatar.mn/home холбоосоор нэвтэрч уг асуудалд өөрийн саналаа өгөх боломжтой. Бид төрийн цахим мэдээллийн систем ашиглан санал авч байгаа учир хэн нэгэн санал асуулгын дүнг зохиомлоор өөрчлөх боломжгүй. Иргэд та бүхнийг саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.

Дашрамд дуулгахад "Урт цагаан"-ы түрээслэгчид дийлэнх нь 2020 оноос хойш түрээсийн төлбөрөө өгөөгүй байгаа. Түрээсээ ч өгдөггүй, нийслэлийн өмчийн ашиглалтыг ч сайжруулдаггүй ийм нөхцөл бүрдчихээд байна. Мөн хууль бусаар энэ барилгад алт хайлуулах, химийн хортой бодис ашигладаг зэрэг хууль бус үйлдлүүд удаа дараа гарсан" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
652496
1 эможи

Зочин
2023-11-05 15:37
Хуучин хүмүүс гэж юугаа балайраад байгаан бэ зүгээр зайд. Ногоон байгууламж барь.
Зочин
2023-11-03 17:45
Хотын төвд түгжрэл үүсгэж үйлчилгээний төв барих хэрэггүй. Ногоон байгууламж болго. Урт цагаан түүхэн байгууламж биш.
Исс
2023-11-03 13:43
Ахуй үйлчилгээ байлгах ёстой шүү! Түүх шдээ.
Иссм
2023-11-03 13:38
Тал хэсэг дээр нь 7 8 давхар байшин бариад нэг давхарт нь худалдаа ахуй үйлчилгээгээ оруулж хуучин хүмүүсээ оруул үлдсэн зай , давхартаа юу оруулах яахаа нийслэл өөрөө мэд.
keyboard_arrow_up