ҮЙЛ ЯВДАЛ: Хотын дарга “Урт цагаан“-ы дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өгнө
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдана.
"Урт цагаан"-ы гудамжинд
09:50 цагт Хотын дарга Х.Нямбаатар "Урт цагаан"-ы дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.
АТГ-ын гадна
12:00 цагт ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд цугласан төрийн шийдвэр гаргалтын 10,000 хуудас мэдээллийг АТГ-т хүлээлгэн өгнө.
Монголын Үндэсний музейд
11:40 цагт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Химич, Эрдэс судлаач, сэтгүүлч, Профессор Гомбожавын Гонгоржавын "Чулууны хээ-9" үзэсгэлэнгийн нээлт болно.
Хангарди ордны 14 давхарт
11:30 цагт ХҮН намын нийслэлийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын боловсруулсан хуулийн төслийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцоно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Хятадын цагдаа, прокурор, шүүх гомдол хүлээж авахгүй хөөсөн тухай Эдийн засагч Н.Дашзэвэг мэдээлэл хийнэ.
12:00 цагт Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, Монгол Улс дахь тархины харвалтын өнөөгийн байдал, тусламж үйлчилгээг сайжруулахад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлнэ
12:30 цагт Монголын хүний төлөө намаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.









