Х.НЯМБААТАР: 12 мянган айлын ОРОН СУУЦЫГ газраар солих нөхцөлтэйгөөр БАРИНА

2023 оны 11 сарын 02

Arslan.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн хотын авто замын хөдөлгөөний түгжрэл бууруулах, орон сууцжуулах хуулийг хэлэлцэх /2023.11.02/ эсэхийг дэмжлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж үг хэлэв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэлсэн үгэндээ "Азийн хөгжлийн банктай сүүлийн арваад жил хэрэгжүүлж буй дэд төвийн концепц энэ чиглэлээр явж байгаа. Хууль батлагдвал Сэлбэ, Баянхошуу дэд төвд 20 мянган айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлнэ.

Бид эхний хэрэгжүүлэх 12 мянган айлын орон сууц газрыг орон сууцаар солих нөхцөлтэйгөөр баръя гэж байгаа юм. Үүний босгосон зардлыг 600 орчим га газрыг нийслэл өөр дээрээ бүртгээд цогцолбор байдлаар нь орон сууц барь гэдэг байдлаар дуудлага худалдаагаар зарна. Үүний үр дүнд 50 орчим айлыг орон сууцжуулах газар төлөвлөлтийг бий болгох юм. Дулаан хангамжийн дэд бүтэц шийдэгдсэн. Цаашид газын хангамж руу шилжих төлөвлөлт хийгдэнэ. Дэд төв гэх ойлголтыг хуульд анх удаа оруулж ирж байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652475
0 эможи

keyboard_arrow_up