Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг ДҮҮРЭГ хариуцдаг болно

2023 оны 10 сарын 31

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга  Х.Нямбаатар дүүргийн удирдлагуудтай уулзаж, хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүд хариуцдаг болох зохион байгуулалтыг хийх үүрэг чиглэл өглөө.

Тодруулбал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээ, ариутгал, золбин нохой, муурын тоо толгойг цөөрүүлэх, ногоон байгууламжийн арчилгааг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд хариуцуулахаар болж байгаа юм. Мөн ойрын хугацаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж өгөхийг үүрэг болгов. Түүнчлэн нийслэлийн удирдлагууд ахуйн ажилтай зууралдах биш, бодлого, чиглэлээ гаргадаг байх ёстой гэдгийг онцолж байлаа.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Хүндрэлтэй байдал үүсгэхгүйн тулд шилжилтийн үеийн төлөвлөгөө гаргаж, бэлтгэл ажлыг хангах шаардлагатай. Ингэснээр хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүрэгт шилжинэ. Дүүргийн Засаг дарга нарт бүх эрх, үүрэг, хариуцлага шилжинэ гэсэн үг. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ахална” хэмээлээ.

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652371
0 эможи

keyboard_arrow_up