Х.Нямбаатар: Улсын төсвөөс 400 ширхэг автобус авсан хэрнээ 10 ААН, байгууллагад шууд шилжүүлж, улсад 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан

2023 оны 10 сарын 30

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2009 оноос эхлэн худалдан авсан автобуснуудын худалдан авалттай холбоотой хууль бус ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "2009 онд БНСУ-ын Daewoo корпорацийн 400 автобусаар парк шинэчлэл хийсэн. Захиалагч байгууллага ЗТХЯ нээлттэй тендер, сонгон шалгаруулалт хийлгүй, шууд гэрээний аргаар хийсэн байна. Тухайлбал, 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр  404 автобус худалдан авсан хэрнээ улсын болон нийслэлд огт бүртгэлгүйгээр  10 Аж ахуй нэгжид шууд шилжүүлсэн.

  • Автобус I компанид-120,
  • Автобус-III компанид-80,
  • Цахилгаан тээвэр компани -50,
  • Эрдэм Транс-30,
  • Автобус нэгдэл-10,
  • “Сутайн буянт”компани-30,
  • “Цахилгаан тээвэр” компани 30,
  • “Мяралзаа” компани 8,
  • “Тэнүүн огоо” компани- 50,
  • “Тэнүүн дэлгэр” компани-14,
  • “Атибус” компани найм гээд нийт 400 автобусыг аваад тухайн ханшийн зөрүүнээс нийтдээ 35.6 тэрбум төгрөг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэхгүйгээр аж ахуй нэгжид өгсөн. 

Хамгийн ноцтой нь улсын төсвийн хөрөнгөөр дээрх 400 автобусыг худалдаж авсан хэрнээ улсын юмуу, нийслэлийн өмчид огт бүртгэлгүй 10 ААН, байгууллагад шууд шилжүүлээд бүртгүүлсэн.

Тухайлбал, автобус1-120 ширхэг, автобус 3-80 ширхэг, цахилгаан тээвэр 50, Эрдэс транс-30, автобус нэгдэл-10, Сутайн буянт 30, Мяралзай -8, Тэнүүн-Огоо 50, Тэнүүн дэлгэр-14, атибус 8 ширхэгийг гэх мэт хувааж аваад, тухайн үеийн ханшийн зөрүүнээс нийтдээ 35.6 тэрбум төгрөгийн автобусыг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэлгүйгээр шууд ААН, байгууллагын нэр дээр өгсөн байна.

Эргэн төлөлтийг цөөхөн ААН, цөөн хувиар төлсөн. Одоогоор 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол бодитоогоор учраад байна" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
652303
1 эможи

замбараа алга
2023-10-30 12:52
УЛС ийм замбараагүй төсөв зарцуулж байж яаж хөгжих билээ дээ. Үнэндээ замбараа алга.
keyboard_arrow_up