Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн 50 гаруй хувь нийтийн тээврийн автобусаар явдаг болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засах, шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо өчигдөр танилцууллаа.
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг 2024 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд хийнэ.
Ногоон автобусны дуулиан намжаагүй байгаа.
Арваннэгдүгээр сарын 24-н гэхэд нээлттэй тендер шалгаруулж, 700 орчим евро стандартын автобус авна.
Улаанбаатар хотын гэр хорооллын өндөр дэнжүүдийг авто замаар холбож, дунд оврын автобус явуулахаар төлөвлөж байна.
Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруугийн замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, нийтийн тээврийн автобус явуулах авто замын шинэчлэлийг ирэх онд хийнэ. Нийслэлийн иргэдийн 50 гаруй хувь нийтийн тээврийн автобусаар явдаг болно.