Орон сууцын айлуудын хэрэглээний УСНЫ САРЫН ТӨЛБӨР өмнөхөөсөө 2000-3000 төгрөгөөр нэмэгджээ

2023 оны 10 сарын 26

Arslan.mn

Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг шинэчлэн баталжээ.

Тодруулбал,  нийслэлийн орон сууцын айл өрхүүдийн цэвэр, бохир усны төлбөр ирэх сарын 1-нээс шинэчилсэн тарифаар бодогдож эхлэх юм байна.

Энэ талаар Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Доржбатаас тодруулахад “Манайх Улаанбаатар хотын хэрэглээний усны ашиглалт тухай хуулийн дагуу  цэвэр, бохир усны үйлчилгээний тусгай зөвшөөрлийг олгож, үйлчилгээний чанарт хяналт хийж,  энэ төрлийн үйлчилгээ явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулан ажилдаг. Монгол Улсын Засгийн газар болон АНУ хоорондын Мянганы сорилтын компакт гэрээний хүрээнд усны нөөцийг нэмэгдүүлэх,  шинэ тоног төхөөрөмж суурилуулж, ус цэвэршүүлж, дахин ашиглах үйлдвэр зэргийг барьж байгаатай холбоотой шинэ тоног төхөөрөмж хэрэглэхэд зардлууд тодорхой хэмжээгээр нэмэгдэхээр байна. Тиймээс  орон сууцны айлуудын цэвэр, бохир усны үнийг нэмэгдсэн. Ингэснээр айл өрхүүдийн хувьд усны сарын хэрэглээний төлбөр өмнөхөөсөө 2000-3000 төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцож байна.

Өөрөөр хэлбэл,  орон сууцын айлуудын хэрэглээний цэвэр усны төлбөр нэг литр нь 1.34, бохир ус 1.07 төгрөг болсон.  Өөрөөр хэлбэл цэвэр усны төлбөр өмнөхөөс 27 мөнгөөр нэмэгдсэн гэсэн үг. 

Гэр хорооллын худгуудын усны тарифыг нэмээгүй, литр тутамд нь хоёр төгрөг хэвээр байгаа. ” гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
652204
3 эможи

keyboard_arrow_up