“Хот”-оос баривчлагдсан хүмүүс экс Мээрүүдийн талаар мэдүүлэг өгөөд эхэлжээ

2023 оны 10 сарын 25

Arslan.mn

Автобусны дуулиан хотын удирдлагыг орвонгоор нь өөрчилсөн. Мээрээр томилогдсон Х.Нямбаатар “...Нийслэлтэй холбоотой авлига, газрын наймаа, хууль бус газар олголт, хот төлөвлөлтийн алдаа, завхралыг таслан зогсооход Засгийн газар өмнөхөөсөө ч илүү анхаарал хандуулах шаардлагатай болжээ гэж үзэн энэхүү хүндхэн, амаргүй албанд намайг томилсон гэж ойлгож байгаа” гэж арав гаруй хоногийн өмнө тамгаа гардаж авахдаа хэлж байв.

Энэ томилгооны маргаашаас эхлээд хотод хэд хэдэн томоохон баривчилгаа явагдсан. Өмнө нь автобусны хэргээр баригдсан хүмүүс дээр нэмээд барилга, газартай холбоотой хэд хэдэн албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгаж эхэлсэн. Баривчлагдсан хүмүүсийн нэлээд нь хотод олон жил ажилласан нь анхаарал татаж байсан юм.

Тэгвэл баривчлагдсан хүмүүс барилга байгууламж хүлээж авдаг, газар олгодог, хот төлөвлөдөг, нийтийн тээврийн шинэчлэлүүд болон бусад худалдан авалтын асуудлаар Хотын экс мээрүүдтэй холбоотой мэдүүлэг өгөөд эхэлжээ.

Тэдний мэдүүлэгт хамрагдаж байгаа хугацаанд М.Энхболд /1999-2005/, Ц.Батбаяр /2005-2007/, Т.Билэгт /2007-2008/, Г.Мөнхбаяр /2008-2012/, Э.Бат-Үүл/2012-2016/, Су.Батболд /2016-2018/, С.Амарсайхан /2018-2020/, Д.Сумьяабазар /2020-2023/ нар Хотын Мээрээр ажилласан байна.

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652142
1 эможи

Bud
2023-10-25 11:10
Энэ хотыг нэг сайн цэвэрлэж авах б он байхаа үнэхээр болохгүй бгаа шүү дээ өөрчлөлт зайлшгүй шаардлагатай бгаа шүү
keyboard_arrow_up