Нийслэл дахин төсвийн НЭГ ТЭРБУМААР нийтийн тээврийн автобус авахаар ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ

2023 оны 10 сарын 24

Arslan.mn

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах автобус худалдах, худалдан авах тендер зарлажээ.

Тодруулбал, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр НЗДТГ-аас Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотол авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх "Нийтийн тээврийн автобус" авах бөгөөд уг ажлыг 917,193,165  сая төгрөгөөр гүйцэтгэхээр ийнхүү ТЕНДЕР зарласан байна.

Уг нээлттэй тендерийн зарыг  tender.gov.mn оруулаагүй бөгөөд  төсвийн нэг тэрбум орчим төгрөгөөр хэдэн ширхэг автбус авах нь одоогоор тодорхойгүй байна.

Өчигдөр автобусны тендер, нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлаар Түгжрэл хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл хийх үеэр "Одоо бид ярихаасаа илүү ажил хиймээр байна. Өчнөөн жил ярилаа шүү дээ. "Ногоон автобус"-ны асуудлыг би сайн мэдэхгүй байна. Үүнийг хууль хяналтын байгууллага нь шийднэ. Автобус буцаах асуудал надад хамаагүй.  Харин түгжрэлийн тухай хуультай болно. Өвлөөс өмнө шинэ автобус оруулж ирнэ" гэж мэдэгдсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652094
1 эможи

keyboard_arrow_up