Хотын түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн дарга Д.Батзоригийн “ХИЙРХЭЛ“
Өнгөрсөн сард Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн нэгжийн захирал Ч.Батзориг хэвлэл мэдээлэлд яриа өгөх үеэр "Улаанбаатарын түгжрэлийг бууруулах чиглэлд хийж байгаа нэг томоохон ажил бол нийтийн тээврийн парк шинэчлэл юм. Парк шинэчлэлийн хүрээнд хотын хэмжээнд нийт 1370 автобус оруулж ирсэн. Энэ жил дахин 730 автобус зургаа, найм, есдүгээр сард оруулж ирнэ." гэж хэмээх сүртэй мэдэгдлийг хийж байсан юм. Тэгвэл өнөөдөр нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн ногоон автобус асуудал дагуулж, зарим нэгэн албан тушаалтнуудыг эхнээс нь шалгаж байгаа.
Гэтэл өнөөдөр Ч.Батзориг өнөөдөр өөрийн твиттер хуудаснаа "Намайг ажлаа өгсөн үү? Баривчлагдаагүй юм уу? гэх мэтээр дайрч байна.
Ямар хууль бус зүйл хийсэн, яасан гэж халагдаж, баривчлагдах гэж! Ажил амжуулах гэж цаг нартай уралдаж, бүх төрийн бгууллагуудын уялдааг хангах гэж чармайж бна! Ажил хийж байгаа бүх хүн хулгайч биш шүү дээ." хэмээн нийтэлжээ.
Энэ нь нэг талаар өөрийгөө "Би буруугүй шүү" гэх сэтгэгдлийг төрүүлэх гэсэн арга мэт харагдавч, нөгөө талдаа шалгуулж буй хүмүүс л хэргээ хүлээх ёстой гэсэн агуулга мөн харагдана.
Энэ мэтээр түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэл хийж байна хэмээн ярьчихаад асуудал гаран шалгуулах болохоор нь "Би юу ч хийгээгүй" гэх тайлбарыг хийх нь хэр зохистой вэ.