НЦУГ: “ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” төслийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

2023 оны 10 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй “Жаргалтай гэр бүл” арга хэмжээний нээлтийг өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

Arslan.mn

Уг арга хэмжээний зорилго нь гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

Арга хэмжээний нээлтэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Ажлын албаны дарга бөгөөд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Гантулга, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат нар оролцож үг хэллээ.

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, шалган шийдвэрлэх болон хохирогчийг хамгаалах, холбон зуучлах үйлчилгээг тасралтгүй зохион байгуулж байгаа ч иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, тэдний дэмжлэгтэй гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нэн шаардлагатай байна.

Арга хэмжээ цаашид үе шаттай хэрэгжинэ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651923
0 эможи

keyboard_arrow_up