Саатуулагдан шалгагдаж буй Хотын ерөнхий архитектор Ц.Тулга жилийн дотор хадгаламжаа ТЭРБУМ төгрөгт хүргэжээ
АТГ-аас урьд шөнө буюу аравдугаар сарын 16-17-нд шилжих шөнө нийслэлийн нэр бүхий албан тушаалтнуудыг хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчилсан талаад бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ц.Тулга, Хот байгуулалт, хөгжлийн газрын ажилтан Т.Эрдэнэтуяа, Б.Уранчимэг нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэгт сэжигтнээр тооцон хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.
Эх сурвалжийн мэдээллээр “Авлига” хороолол гэж нэрлэгддэг “Аука гарден” хотхонд олгосон зөвшөөрөлтэй холбоотойгоор дээрх асуудал хариуцсан гэж тэднийг хорьсон гэж буй.
Тэгвэл саатуулагдан шалгагдаж буй Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ц.Тулгын ХОМ-ыг танилцуулж байна.
Өөрийн орлого 46 сая 764 мянган төгрөг. Гэр бүлийн орлого 39 сая. Нэг тэрбум 579 сая төгрөгийн үнэлгээтэй нэг амины, гурван нийтийн орон сууцтай, нэг үйлчилгээний газартай.
2021 онд 192 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд нэг тэрбум төгрөгт болж, ОГЦОМ нэмэгдсэн байна.
Мөн эзэмших эрхтэй дөрвөн газартай.
Автомашины хувьд туулах чадвартай өндөртэй Mercedes Benz ML350,
Ц.Тулга нь Титун-Эко ХХК, Улсын их дэлгүүр, МЦХ-ноос хувьцаа эзэмшдэг хувьдаа гурван компанитай нэгэн юм.