ШУУРХАЙ: Хотын Ерөнхий архитектор Ц.Тулгыг өчигдөр СААТУУЛЖЭЭ
АТГ-аас өчигдөр орой /2023.10.16/ Улаанбаатар хотын ерөнхий архитектор нарын гэрт нэгжлэг хийж, байцаалт явуулж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл Нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулгын гэрт нэгжлэг хийсэн бөгөөд өнгөрсөн шөнө баривчлан саатуужээ. Түүнийг Нийслэлийн гакар хууль бусаар газар олгох асуудалд холбогдуулан шалгаж байгаа юм байна.
Эх сурвалжийн мэдээллээр “Авлига” хороолол гэж нэрлэгддэг “Аука гарден” хотхонд олгосон зөвшөөрөлтэй холбоотойгоор дээрх асуудал хариуцсан хэд, хэдэн хүнийг байцааж байгаа аж.
Усны сан бүхий газарт “Эм Энд Жи Констракшн” ХХК нь орон сууц барьсан бөгөөд анх худалдаа, нийтийн үйлчилгээний цогцолбор байгуулах нэрээр газар эзэмших явцын дүнд “ орон сууц” болгож өөрчилсөн байдаг. Ингэхдээ ажлаа хүлээлгэн өгөөд удаагүй байгаа Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тус газрын зориулалтыг орон сууцных болгон өөрчлөх эрхийг олгосон гэдэг асуудал яригдаж буй.