НОБГ: Налайхт төмрийн үйлдвэрийн газ дэлбэрсэн гэх дуудлага ирээгүй

2023 оны 10 сарын 12

Arslan.mn

Өнгөрсөн шөнөөс эхлэн Улаанбаатар орчимд угаар үнэртэж буй талаар иргэд, олон нийт хэлж буй.

Мөн сошиал орчинд Налайхын төмрийн үйлдвэр газ дэлбэрч нэг хүн амиа алдсан талаар мэдээлэл гарсан.

Тэгвэл энэ талаар ОБЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Манайд ямар нэгэн үйлдвэрийн осол, дэлбэрэлтийн талаарх дуудлага одоогоор ирээгүй байна" гэв.

Харин НОБГ-аас тодруулахад " Налайхт төмрийн үйлдвэрийн газ дэлбэрсэн дуудлага бүртгэгдээгүй" гэх мэдээллийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651687
0 эможи

keyboard_arrow_up