НЗХГ: Улаанбаатар хотын гол болон туслах авто замын засвар, арчлалтын ажил хийгдэж байна

2023 оны 10 сарын 10

 

Arslan.mn

Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын эвдрэлийг засах, явган хүний зам, дугуйн замыг ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүрэг 26-р хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө /Санни Таун хотхоноос Нарлаг-Өргөө хотхон/ хүртэлх явган, дугуйн замын ажил хийгдэж дууслаа. Тус ажлын хүрээнд:

  • Дугуйн болон явган замын асфальт бетон хучилт байгуулах
  • Ус зайлуулах шүүрт худгийн асфальт бетон нөхөөс хийх
  • Авто замын хашлага суурилуулах
  • Худгийн таг өндөрлөх ажлууд хийджээ. 

Arslan.mn

Үүнээс гадна Улаанбаатар хотын гол болон туслах авто замын засвар, арчлалтын ажлын хүрээнд 

  • Баянзүрх дүүрэг, Баянгол дүүргүүдийн авто зам
  • Арслантай гүүрийн зорчих хэсгийн эвдрэлийг засварлах ажил
  • Баянгол дүүргийн гол болон туслах гудамж замуудын нүхэн эвдрэл засварлах ажиЛ 
  • Баянзүрх дүүрэг Жанжин клубийн авто замд нүхэн эвдрэл засварлах ажил хийгдэж байна. 

Arslan.mn

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651648
0 эможи

ХОТын дарга нараа
2023-10-10 16:16
1970 аад онд баригдсан ОРБИТ-НАЙРАМДАЛын нийтийн авто замын эвдрэл машин явахад хүнд боллоо. АВТО ЗАМ их нүхжиж эвдэрсэн учраас авто замд осол байнга гарах боллоо.
keyboard_arrow_up