ҮЙЛ ЯВДАЛ: Эцэг, эхчүүдийн төлөөлөл Засгийн газарт шаардлага хүргүүлнэ
2023 оны 10 сарын 09
Аравдугаар сарын 9-ний даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:00 цагт:
- УИХ дахь намуудын бүлэг хуралдана. Байнгын хороодын хуралдаан болно.
- ХААИС-д: “Хот суурин газрын ландшафтын архитектур-2023-Хотын байгальд түшиглэсэн шийдэл” олон улсын хурал болно. “Байгальд түшиглэсэн ландшафтын архитектур төлөвлөлтийн орон зайн шийдэл” үзэсгэлэн “Хатан Туул” театрт 9-10-нд нээгдэж байна.
- Сумдын "Орон нутгийн хөгжлийн сан"-ийн үйл ажиллагаагаа сайжруулсан, иргэдийн оролцоогоо нэмэгдүүлсэн "Сайн туршлага солилцох арга хэмжээ" Новотел зочид буудлын 4 давхарт болно.
10:00 цагт:
- “Шангри-Ла” зочид буудалд. "Mining week-2023" эхэлнэ. Утас: 9204-9000.
- УИХ-ын Ес зүйн хороо, МУИС хамтран "Нийгмийн ёс зүйн асуудал" хэлэлцүүлэг зохион байгуулна.
- “Зайсан Хилл” цогцолборт "Дэлхийн сансрын 7 хоног” үргэлжилнэ.
11:00 цагт:
- ХҮН намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид болон эдийн засагчид ирэх оны Төсөв, мөнгөний бодлогын талаар Төрийн ордонд мэдээлэл хийнэ.
- Засгийн газрын ордны баруун хаалганд: Эцэг эхчүүдийн төлөөллүүд "Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг"-т ялын бодлогыг чангатгах хууль яаралтай батлах талаа УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.
11:30 цагт:
- Хүн амины хэргийг мөрдөж байсан байцаагч 50 сая төгрөгийн хахууль авсан нь илэрсэн ч торгуулиад өнгөрсөн. “Барс” зах дээр хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг илрэхгүй таван жил болж байгаа талаар хохирогчийн ээж, өмгөөлөгч нар Зууны мэдээ мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651548
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс