Д.Сумъяабазар: Намайг “Эрдэнэс Монгол“ компанийн захирлаар томилогдоно гэх мэдээлэл ХУДАЛ
Хотын дарга Д.Сумьяабазар хэдхэн хоногийн өмнө ажлаа өгөхөө албан ёсоор мэдэгдэж, Нийслэлийн даргын ажилдаа төвлөрч ажиллахаа мэдэгдээд байсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол“ компанийн захирлаар томилогдоно гэсэн мэдээлэл цахим орчинд тархсантай холбоотой өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.
Д.Сумьяабазар албан ёсоор тайлбар өгч, цахим орчиндоо нийтэлсэн байна. Тодруулбал, тэрбээр "2020 оны аравдугаар сараас эхлэн хотын даргаар ажиллах хугацаанд МАН, ХҮН, АН-ын нэг хүний командтай дайралтуудыг шингээж явлаа. Аливаа зүйлд хэмжээ хязгаар буйг сануулъя. Миний хувьд, Нийслэлийн намын даргын ажилд төвлөрч, хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхижуулах гэх мэт олон ажлуудыг төлөвлөж байна" хэмээжээ.