Хотын дарга Д.Сумъяабазар 20 цагт мэдээлэл хийнэ
2023 оны 10 сарын 02
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд орж ирсэн шаардлагад нийцээгүй ногоон автобусны худалдан авалттай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.
Тэгвэл үдээс хойшхи МАН-ын бүлгийн хуралдаанаар Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргын суудлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд буй юм.
Тэгвэл тэрбээр өнөөдөр оройн 20.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651359
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс