Хуульч О.Батхүү: Ногоон автобус нь 1993 оны автобус байсан. Энэ бол цэвэр залилан
2023 оны 10 сарын 02
Ногоон автобусны асуудлаар Хуульч О.Батхүү байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Ногоон автобус нь 1993 оны автобус байсныг шалгаж тогтоосон. Энэ бол цэвэр залилан. Уг асуудлыг БНСУ-д шалгуулна. Түүнээс гадна тус компани нь нэг жилийн өмнө дампуурсан байсан. Дампуурахад БНСУ-ын иргэдэд 50 тэрбум төгрөгийн хохирол учруулаад ерөнхий захирал нь шоронд орсон компани.
МУ-д автобус нийлүүлсэн гэж буй компани 2022 оны 7 сарын 12-ны өдөр албан ёсны дампуурсан байна. Гэтэл жилийн өмнө дампуурсан компани Монголд ирээд "автобус нийлүүлнэ гээд 100 сая долларын гэрээ" авсан байна." гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651331
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс