Ногоон автобус “НО”-той юу?

2023 оны 9 сарын 26

Arslan.mn

Нийслэлчүүд 14-15 жил шинэ автобусны бараа хараагүй. Харин сүүлийн хоёр жил нийтийн тээвэрт парк шинэчлэлийн ажлыг эхлүүлж  224 шинэ автобус үйлчилгээнд гаргажээ. Үргэлжлүүлээд БНСУ-ын Daewoo Bus үйлдвэрийн ногоон автобусыг  захиалж авчирсан нь баахан шүүмжлэл дагууллаа. Үнэндээ, манайхан энэ автобусанд сууж үзэхээсээ өмнө л шинэ, хуучин гэж голж шилэх шиг боллоо. Мэдээж татвар төлөгчдийн мөнгө яригдах учраас ногоон автобус “но”-той эсэх нь чухал. Нэг ширхэг нь 336 сая төгрөгөөр ирж буй гэнэ. Өвлийн хүйтэнд цонх цантдаггүй, хана, таазанд нэмэлт дулаалга бүхий арьсан доторлогоотой. Зургаан паартай, 27 инчийн дөрвөн дэлгэцтэй, 4-5 ширхэг гар утас цэнэглэх USB залгууртай. Эйр кондишн бүхий сэрүүцүүлэх болон дулаацуулах үлээлтийн системийн тусгайлсан тоноглол, лед гэрэл, хуучин автобуснаас 1 м-ээр урт хэмээн олны дунд “од” болоод байгаа автобусны үнэн учрыг сурвалжиллаа.

Нийтийн тээврийн автобус үйлдвэрлэхэд 1500 ширхэг эрэг шураг, эд анги ордог бөгөөд Дэү компани автобусныхаа бүх эд ангийг 100 хувь БНСУ-д  үйлдвэрлэж, чанар стандартын шалгалтад оруулсны дараа “Made in Korea” тамга дараад Вьетнам болон бусад улс дахь салбар үйлдвэрүүд рүүгээ илгээдэг гэнэ.Өдөрт 75, жилд 18 мянган мотор үйлдвэрлэх хүчин чадалтай эл үйлдвэрт манай улсын захиалга өгсөн 600 автобусны моторыг угсарсан байна.

Шинэ автобусны техникийн үзүүлэлтийн талаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер Э.Бат-Оргил: ЗЭВНИЙ ХАМГААЛАЛТЫГ ЗАМАСК, ТОС ГЭЖ АНДУУРСАН

-Шинэ ногоон автобуснууд нь БНСУ-ын “Daewoo” компанийнх. Тус компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэртэй. Энэ бол “Daewoo” компанийн Вьетнамд угсралт хийсэн автобус. Шинэ автобус, техник хэрэгсэл ямар байдаг, тэр дагуу бүгд шинэ, бас хуулгатай, бичиг баримттай. Өмнө нь бол дулаалгад хөөсөнцөр ашигладаг байсан. Үйлдвэрлэлийн явцын бичлэгүүдийг манайд ирүүлсэн. Суудлын бүрээс сайжруулсан лидрен материал. Суудал бүрд агааржуулагчтай. Мөн дөрвөн дэлгэц, утасны USB холбогчтой, цонх нь цантдаггүй. Манайх техникийн нөхцөлөө өгч хүлээж авч байгаа учраас хуучин автобус гэдэг бол ташаа мэдээлэл. Тоног төхөөрөмж, мотор гээд бүх зүйл нь шинэ. “Евро 5” дизель хөдөлгүүртэй, утаа бага ялгаруулах төхөөрөмж суурилуулсан. Зэвний хамгаалалтыг замаск, тос гэж андуурсан мэдээлэл гараад байгаа.

 

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:  ӨНӨӨДӨР 80 АВТОБУС ИРНЭ

- Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Иймээс ч сүүлийн үед автобус шатсан тохиолдол олон гарч байна. Өдөрт 500-600 мянган зорчигч тээвэрлэдэг. Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан байна. Иймээс парк шинэчлэлийг чинээнд нь тултал нь хийж, эхний автобуснууд үйлчилгээнд явж байгаа. Дизель автобус 20 орчим ороод ирчихсэн, үлдсэн 80 нь маргааш ирнэ. Автобуснуудад цахим карт уншуулах төхөөрөмж суурилуулж, аль болох богино хугацаанд үйлчилгээнд гаргана. Дизель автобуснуудыг холын чиглэлд, цахилгаан автобусаа хотын төвөөр гаргахаар төлөвлөж байна.

Нийслэлийн нийтийн тээврийн газраас өгсөн мэдээллээр цаг агаарын нөхцөл байдал зэрэгт тохируулан автобуснуудад тодорхой тооны нэмэлт төхөөрөмж хийлгэжээ. Тухайлбал, хөргөлтийн систем, паар зэргийг нэмсэн. Автобуснуудыг зах зээлийн үнээр авч байгаа. 60 автобус авах тендер зарлаад жил гаруй үргэлжилсэн түүх бий. Харин одоо 800 гаруй автобусыг шинэчилж байгаа. Үүний цаана нийтийн эрх ашиг яригдах ёстой. Бид аль болох богино хугацаанд парк шинэчлэлийг хийж байна. Мөн нийтийн тээврийн сүлжээ, төлөвлөлтөд ажиллаж, хүлээгдэл багатай байхаар төлөвлөж байгаа. Өглөө, оройн ачаалалтай цагаар Энхтайваны өргөн чөлөөнд богино эргэлтийн чиглэлийг гаргасан. Түүнчлэн өглөөний эх авалтыг бүх буудлаас нэгэн зэрэг эхлүүлдэг системийг нэвтрүүлээд байна. Нисэх, Яармагт шинэ чиглэл, богино эргэлтийг нэмсэн. Мөн ачаалалтай чиглэлд автобусны тоог нэмж байгаа. Түүнчлэн алсын чиглэлийн буух цагийг хойшлуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651191
0 эможи

Зочин
2023-09-27 14:16
Notai bgaad ch yalaa, bhgui ch yalaa!
keyboard_arrow_up