“Оюунлаг“-ийн сурагчид сургуулийнхаа гуанзны мантуун буузнаас хордлого авчээ

2023 оны 9 сарын 23

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 16 минутад Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Оюунлаг сургуульд өчигдөр нэг ангийн олон хүүхдүүд хоолны хордлогод орсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус сургуулийн 3 дугаар ангийн 7 настай, эмэгтэй сурагч сургуулийнхаа цайны газарт мантуун бууз идээд хордлогод орсон, одоогоор 10 хүүхэд эмнэлгийн байгууллагад үзүүлснээс 6 хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651133
0 эможи

keyboard_arrow_up