Д.Сумъяабазар: 36 мянган айлыг орон сууцжуулснаар агаарын бохирдол 21%-иар буурна

2023 оны 9 сарын 22

Arslan.mn

Хотын дарга Д. Сумъяабазар Нийслэлтэй холбоотой цаг үеийн асуудал, агаарын бохирдлыг бууруулах талаар шинжлэх ухаан дээр үндэслэсэн тайлбар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Агаарын бохирдолтой ихтэй тухайн хэсгүүдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино хугацаанд арга хэмжээ авч ажиллана. Түгжрэл буюу хэт их ачааллаас үүдсэн дуу чимээний бохирдлыг ДЭМБ-аас стандарт хэмжээг нь 60 дб гэж тооцсон байдаг. Улаанбаатар хотын дуу чимээ дундаж нь 75 дб байна. Ачаалал ихтэй үедээ 80-150 дб болдог.

Хотын иргэд бүгд дуу чимээний бохирдолд өртөж байна. Тэгэхээр агаар бохирдлыг бууруулах асуудлыг цогц байдлаар харах нь зөв.

Мөн хотын багц хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна. 712 мянга 992 автомашины 72.1 хувь нь суудлынх, 16.1 хувь нь ачааны, 8.1 хувь нь бусад. 10 жилийн насжилттай 528 мянга 695 тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ нөхцөл байдал агаарын бохирдолд нөлөөлж байна.

Цаашид холбоос зам, тойрог замаа яаралтай барина. Э.Бат-Үүл даргын алдаа нь 70:30 буюу зөвхөн орон сууц барихаар төлөвлөсөн байсан. Хотод 40 хувь нь барилга, 30 хувь нь ногоон байгууламж, 15 хувь нь зогсоол, 15 хувь нь явган зам байгууламж гэсэн стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар олон төвт хотын тогтолцоог хөгжүүлж, 36 мянган айлыг орон сууцжуулснаар агаарын бохирдол 21%-иар буурна." гэв.

Нийтийн тээврийн талаар тэрбээр "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдэж буй Daewoo маркийн Euro5 дизель хөдөлгүүртэй их багтаамжийн автобус 336,0 сая төгрөг, Skywell маркийн цахилгаан 254 клв бүхий их багтаамжийн автобус 625.0сая төгрөг, Hyundai County маркийн дизель хөдөлгүүртэй дунд багтаамжийн автобус 228.0 сая төгрөгийн үнэтэйгээр гэрээ хийгдэж нийлүүлэгдэж байгаа.

Гэтэл бид Тендерийн тухай хуулиараа худалдан авалт зохион байгуулсан бол 90 хоног цаашлаад маргаан гарч шүүхдвэл маш их хугацаа орж, иргэд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн тээврээр зорчих болж байгаа юм.

Тиймээс бид хуулийн гаргалгаа хайж, төрийн нууцад оруулбал хугацаа хожих юм байна гэдгийг хуулийн багийнхан ажиллаж, санал оруулснаар бид ийм шийдэл гаргасан.

Өмнөх автобус худалдан авалтын жишээнүүд ч байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651116
0 эможи

Зочин
2023-09-22 16:20
үлгэр ярьж дуусахгүй байсаар сонгууль чинь боллоо тэнэгээ
keyboard_arrow_up