Д.Сумъяабазар: Өнөр хорооллын зам битүү гарааш байхад тэндээс “хоёр муми“ олдсон

2023 оны 9 сарын 22

Arslan.mn

Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлтэй холбоотой цаг үеийн асуудал, агаарын бохирдлыг бууруулах талаар шинжлэх ухаан дээр үндэслэсэн тайлбар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Агаарын бохирдолтой ихтэй тухайн хэсгүүдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино хугацаанд арга хэмжээ авч ажиллана. Түгжрэл буюу хэт их ачааллаас үүдсэн дуу чимээний бохирдлыг ДЭМБ-аас стандарт хэмжээг нь 60 дб гэж тооцсон байдаг. Улаанбаатар хотын дуу чимээ дундаж нь 75 дб байна. Ачаалал ихтэй үедээ 80-150 дб болдог.

Хотын иргэд бүгд дуу чимээний бохирдолд өртөж байна. Тэгэхээр агаар бохирдлыг бууруулах асуудлыг цогц байдлаар харах нь зөв.

Мөн хотын багц хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна. 712 мянга 992 автомашины 72.1 хувь нь суудлынх, 16.1 хувь нь ачааны, 8.1 хувь нь бусад. 10 жилийн насжилттай 528 мянга 695 тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ нөхцөл байдал агаарын бохирдолд нөлөөлж байна" гэв.

Мөн тэрбээр "Төвийн нэгдүгээр зэрэглэлийн бүсэд буй, автоамашины бохирдолд өртөж байгаа Ерөнхий Боловсролын 44 сургууль, 58 цэцэрлэг, зургаан эмнэлэг байна. Юу нь ч мэдэгдэхгүй хашаа их байсан.  Тухайлбал өнөр хорооллын зам битүү гарааш байхад тэндээс хоёр муми олдсон. Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Нэг ёсондоо нас бараад удсан хүн байсан гэсэн үг. Тийм л газар байсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651114
0 эможи

keyboard_arrow_up