38 хүүхэд гэрээсээ гараад ЭРГЭЖ ИРСЭНГҮЙ

2023 оны 9 сарын 22

Arslan.mn

Энэ онд 37 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсан. Өнөөдөр 38 боллоо. Үнэхээр харамсалтай. Хурд хэтрүүлж, дүрэмгүй, согтуугаар жолоо барьж буй алуурчдад оногдуулах хуулийн хариуцлагыг хатуу чанга болгохыг шаардаж байна.

Тэгвэл нийслэл хотод хичээлийн шинэ жил эхэлсэн буюу 2023 оны 09 дүгээр сарын 01-нээс 21-нийг  хүртэлх хугацаанд нийт 38 хүүхэд өртсөн осол бүртгэгдсэн байна.

Үүнээс явган зорчигчоор 26 хүүхэд, зорчигчоор 4 хүүхэд, насанд хүрээгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүүхэд, унадаг дугуйтай 4 хүүхэд, амь хохирсон хүүхэд 1 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Гэтэл амь нас хохирсон харамсалтай тохиолдол нь өчигдөр буюу 9-р сарын 21-нд дахин болсон.

За ингээд замын ослын талаар дурьдаад байвал өчнөөн олон уй гашуун хагацал гуниг дагуулсан хэргүүд байдаг, ээдээ энэ уй гашуун зовлонгоос бид л дор бүрнээ замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой соёлтой оролцоход л хангалттай, бидэнд өөр илүү үйлдэл огт хэрэггүй гэдгийг уншигч Та бүхэндээ анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
651087
3 эможи

Зочин
2023-09-22 10:38
Болж муу хүний шаар шавхруунууд!!
keyboard_arrow_up