“Арслантай гүүр“-ийг шинээр барих зураг төсөл хийлгэхээр 120 саяын ТЕНДЕР зарлажээ

2023 оны 9 сарын 21

Arslan.mn

Арслантай гүүрийн нурааж, шинэчлэн барихаар болжээ.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах арслантай гүүрийг буулгаж, шинээр барих зураг төслийн ажилд тендер зарласан байна. Тодруулбал, Арслантай гүүрийн шинэчлэлт, холбоос замын зураг төслийн тендер ирэх сарын 20-нд дуусах аж.

Нийт 120 сая төгрөгийн үнэ бүхий зураг төслийг шалгаруулах бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь нийслэлийн хөрөнгө оруулалт.

Энэхүү тендерийг гурав дахь удаагаа зарлаж байгаа нь энэ юм. Өнгөрсөн зургаа, долоодугаар сард уг тендерийг зарласан ч үр дүнд хүрээгүй учраас дахин зарлажээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651066
0 эможи

Зочин
2023-09-22 09:49
За да хуучнаасаа дордуулна.Энх тайвны гүүрийг хуучнаасаа бүүр муухай болгосон шүү дээ….
keyboard_arrow_up