Бага насны хүүхдийг лифтэнд суух гэж байхад биед нь халдаж, “Iphone-13” гар утсыг нь булаагаад зугтжээ

2023 оны 9 сарын 14

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цаг 15 минутад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд “Хүүхдийн биед халдаж, гар утсыг нь булаагаад зугатсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад 13 настай, эмэгтэй хүүхдийг орцондоо лифтэнд суух гэж байхад нь 19 настай, эрэгтэй “М” гэгч нь биед нь халдаж, “Iphone-13” загварын гар утсыг нь дээрэмдсэн үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд Та бүхэн сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэл ирүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
650820
2 эможи

Зочин
2023-09-14 10:50
хүүхдийн утас булаагаад явж байдаг ийм хөгийн лаларуудын гарыг тас цавчдаг хуультай болох хэрэгтэйшд
keyboard_arrow_up