Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхэд 6 ТЭРБУМ шаардлагатай
Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өчигдрийн хуралдаанаар нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, биелэлтийн талаар хэлэлцжээ.
Дулаан хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байгаа аж.
Харин цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК урсгал засварын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 90.5 хувийг гүйцэтгэлтэй байгаа юм.
Улс болон нийслэлийн төсөвт тусгах шаардлагатай төсөл, арга хэмжээнүүд байгаа талаар мөн хэлэлцжээ.
Тухайлбал, Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны орон сууцны хорооллуудыг цэвэр усаар хангадаг шугамыг шинэчлэхэд ойролцоогоор 6 тэрбум төгрөгийг санхүүжилт хэрэгтэй байгаа юм.