ШУУРХАЙ: Хотын даргын орлогч З.Төмөртөөмөөг ШАЛГАЖ эхэлжээ
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөөг ЗГХЭГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас шалгаж эхэлжээ.
Тэгэхдээ хэд хэдэн иргэнээс ирсэн гомдлын дагуу ийнхүү шалгаж байгаа аж. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын орлогч З.Төмөртөөмөөгийн асуудлаар хотын дарга Д.Сумъяабазартай уулзсан гэнэ. Тэрбээр цахим орчинд багагүй шүүмжлүүлж ирсэн.
Хамгийн сүүлд гэхэд л, хараагүй иргэдийг “Чи хүний нүүр харах уу“ гэж доромжилсон гэх асуудалд холбогдсон юм.
Мөн З.Төмөртөөмөө нь 9-р сарын 1-ний өдөр нэгэн сургуулийн нээлтэд очиж үг хэлэхдээ, " Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийнхаа нээлтэд оролцлоо. Тус сургуулийг энэ жил бүрэн дулаалж фасадыг нь шинэчилж, цонхыг бүрэн сольж засвар үйлчилгээг төслийн шугамаар хөөцөлдөж хийлгэсэн билээ. Энэхүү үйл явдалд хичээлдээ ирсэн хүүхдүүд болон багш нар ихэд баяртай байлаа. Эрхэм багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч дүү нартаа хичээлийн шинэ жилийн мэнд дахин дэвшүүлье” гэсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад байсан.