Айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг ТҮР ХЯЗГААРЛАНА
2023 оны 9 сарын 07
УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан манай улсад айлчилна. Айлчлал өнөөдөр эхэлж энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм.
Айлчлан ирэхтэй холбогдуулан 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12.00-16.00 цагийн хооронд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас “Чингисийн өргөн чөлөө”, “Наадамчдын гудамж”, “Энхтайваны өргөн чөлөө” орчмын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хугацаанд хаах тул иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, тухайн замаар зорчихгүй байхыг хүсэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650578
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс