Д.Мөнх-Эрдэнэ: Шүүхийн 3 шатанд хот ялсан, гэтэл дахиад шүүхдэж байна. Ямар ашиг сонирхол, завхрал вэ?

2023 оны 9 сарын 05

Arslan.mn

БЗД-ийн 26-р хорооны ЕБС-ийн насны хүүхдүүд хамран сурах сургуульгүй олон жил болсон. Иймд 2022 онд тус хороонд 640 хүүхдийн сургуулийн шав тавьж, барилгын ажил үргэлжилж байсан ч шүүхээс барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан  "БЗД, 26-р хороонд улсын сургууль барих ажил үргэлжилж байна. Эхлэх гэж нилээн ажил, маргаан болсон. Эхэлсэн, овоо дөхөж байна. Угтаа төрийн өмчийн газар шүү дээ. Энэ хорооны хэдэн мянган хүүхэд сурах улсын сургуульгүй байгааг бүгд мэдэж байгаа. Газрын асуудал нь анх 2018 онд шийдэгдэж, шүүхийн 3 шатанд маргаанд ялсан.

Ика /Тайгам Алтай/ компанийхан дахиад шүүхэд хандсан. Анхан шатан дээр хот дахиад ялсан. Гэтэл Нийслэлийн Боловсролын газарт газар эзэмших эрх олгосон НЗД-ын захирамжийн биелэлтийг Давж заалдах шатны шүүх түдгэлзүүлж, шийдвэр гүйцэтгэлээс барилгын ажлыг зогсоохыг мэдэгдсэн байх юм. Завхарсан юм шүү. Дахиад хэлье. Төрийн өмчийн газар. Шүүхийн 3 шатанд хот ялсан, гэтэл дахиад шүүхдэж байна. Ямар ашиг сонирхол, завхрал вэ" гэж байр суурийг илэрхийлжээ.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650488
4 эможи

keyboard_arrow_up