Хотын орлогч З.Төмөртөмөө: Чин сэтгэлийн уучлал хүсэж байна

2023 оны 9 сарын 01

Arslan.mn

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Ганзориг хэвлэлийн хурал хийх үеэрээ Хотын орлогч З.Төмөртөмөө “Нүүр нүүрээ харж байгаад асуудлаа ярья" гэхэд Чи хажуудаа байгаа хүний нүүрийг харах уу. Чи хүний нүүр харж чадах юм уу” гэж хараагүй байдлаар минь ялгаварлан доромжилсон хэмээн олон нийтэд мэдэгдсэн байдаг.

Тэгвэл Хотын орлогч З.Төмөртөмөө уучлал хүсэж буйгаа цахим хуудастаа байршуулж, МХҮХ-ын Ерөнхийлөгч Б.Ганзоригтой хамт авахуулсан зургаа байршуулжээ.

Тэрбээр “Уучлал хүсэж байна. Миний бие хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-гуудаар хуваарь гарган очиж ажилласан билээ. Одоогоос дөрвөн сарын өмнө МХҮХ-нд очиж талбайн тохижилт хийх шаардлагатай байгааг мэдсэн. Улмаар төслийн санхүүжилтээр хийж өгөхөөр бид тохиролцсон билээ. Харамсалтай нь, зураг төсөвгүй удсаар бид ч яаруулсаар төслийн ажил цаг хугацаандаа амжихгүй болж өөр тийш шилжиж таарав. Хэн хэн нь л нийтийн эрх ашгийн төлөө хийхийг зорьсон ажил байлаа. Улмаар холбооны зүгээс намайг буруутгаж, би ч та нар зураг төсвөө хоцроолоо гэж сануулсаар байсан бөгөөд энэ асуудлаас болж үл ойлголцол үүсэхэд хүрсэн. Бид утсаар ярихад “Нүүр нүүрээ харж яриад ч нэмэргүй ээ. Цаг хугацаанаасаа хоцорсон. Та нараас боллоо” гэж хэлсэндээ албан ёсоор чин сэтгэлийн уучлал хүсэж байна. Мөн нийтэд тустай энэхүү ажлыг заавал хийж дуусгахаа МХҮХ-ны олон мянган гишүүдийн өмнө хариуцлагтайгаар мэдэгдэж байна” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650402
0 эможи

Зочин
2023-09-03 15:42
Төмөртөмөө нэг их уучлал хүсэх хэрэг хийгээгүй л юм байна шүүдээ харин ч маш сайн залуу байна шүү уучлалт хүсээд.Түүнээс доромжилсон зүйл огт алгаа.Ер нь хөгжлийн бэрхшээлтэй нөхдүүд нэг тийм өөрийхөө хамаг гуниг хорслоо эрүүл хүмүүсээс авах гээд байдаг муухай хүмүүс байдаг юм билээ.Ийм нөхдүүд битгий зүгээр ажлаа хийж байгаа хүнийг дарамтлах гээд байгаарай та нарын занг хүмүүс мэднэ шүү
Зочин
2023-09-02 14:28
За больж үз хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүн дарамтлах эрхгүй шүү.Харин ч тахир дутуугаараа далимдуулаад энгийн хүмүүсээс илүү ажил төрөл эрхэлдэг биедээ битгий хүн дарамтлаад бай.
Б. Содномдорж
2023-09-01 17:40
Ална муу бөөсийг түрийний бөөс толгойд гэж энэ дээ
Ard
2023-09-01 17:27
Энэ нам дагасан өлөн хулгаач даргадаа пялдага ядуус иргэд ул шалнуудад иимэрхүү ханддаг нам дагагч хүнцэр сүрүүдэд зөндөө бии хуцалгүй наад суудлаа өгөөд зайл лалраааа
keyboard_arrow_up