ТАНИЛЦ: Пап Францисийн айлчлалтай холбогдуулан өнөөдөр 09:00-12:00 цагт дараах замыг хаана
							 2023 оны 9 сарын 01						
						
					
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний 09:00-12:00 цагийн хооронд түр хугацаагаар нэг удаа дараах замын хөдөлгөөнийг хязгаарлана.
- Тодруулбал, Чингис хаан олон улсын нисэх буудлаас зорчих үед:
- Чингисийн өргөн чөлөө /19-р хороолол, 120 мянгатын зам/
- Энхтайваны өргөн чөлөө /Офицероос- 5 шар/
- Олимпын гудамж /Олимпын гүүрнээс ХУД-ийн И-Март худалдааны төв хүртэл/
- Манлайбаатарын гудамж /Халдвартын уулзвараас Натурын гүүр хүртэл/
- Наадамчдын гудамж /Яармагийн зам/
Иргэд та бүхэнд Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, зохицуулагчийн дохиог мөрдөж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандан, тухайн замаар зорчихгүйгээр бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөе.
| Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн удирдах газар
 | 
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								650357
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр