S Outlet, Aqua garden, Шунхлай ШТС-ыг “албадан буулгах“ захирамжийг өнөөдөр танилцуулна

2023 оны 8 сарын 31

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Сэлбэ-Дунд голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст орсон “Aqua garden”, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг албадан буулгахаар болсон.

Гэтэл “Aqua garden”  барилгын эзэмшигч буюу “Эм Энд ЖИ констракшн” компанийн захирал А.Амарбаясгалан мэдээлэл хийж “Барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа. Үер “Agua Garden”-аас болоогүй, барилгын ажил зогсоогүй, зогсоох ч үгүй. Ямар захирамж гаргасныг мэдэхгүй байна" гэж  мэдэгдэж байсан.

Тэгвэл  нийслэлийн удирдлагууд өнөөдөр 10:00 цагт үерийн эрсдэлтэй бүсэд байгаа Шунхлай ШТС, S Outlet, “Aqua garden” хотхон (2блок барилга)-ыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын  захирамжийг танилцуулахаар болжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650304
1 эможи

keyboard_arrow_up