Дүнжингаравын замыг Нарны замтай холбох уулзварт баригдсан обьектыг буулгахаар болжээ

2023 оны 8 сарын 30

Arslan.mn

Дүнжингаравын авто замыг Нарантуулын уулзвартай нүхэн гарцаар холбох замыг хоёр жилийн өмнө барьжээ. Гэвч уг замыг холбох уулзвар дээр баригдсан обьектыг буулгах шаардлага үүссэн тул уг барилгыг буулгах нөхөн олговрынхоо 60 хувийг хоёр жилийн өмнө авсан ч чөлөөлөхгүй хугацаа алдуулсаар байгаа аж. Үлдсэн 40 хувийг газар чөлөөлсний дараа олгодог зохицуулалттай аж. 

Зураг төслийн дагуу Өгөөмөр захын урдуур Дүнжингарав худалдааны төвийн замтай шууд холбосноор Нарны замын ачаалал 30 хувиар буурах тооцоо гарчээ. 

Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас уг газрыг чөлөөлөх ажлыг маргааш /2023.08.31/ эхлүүлэхээр төлөвлөсөн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650293
9 эможи

Зочин
2023-08-30 20:14
Зөв шүү. Дэмжиж байна.
keyboard_arrow_up