ҮЙЛ ЯВДАЛ: Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлнэ
Төрийн ордонд
09:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
МУИС-ийн номын санд
10:00 цагт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, мэдээлэх, жендэрийн мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд Хорооны ажлын албанаас эрхлэн гаргасан хэвлэмэл бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын нийтийн номын сангуудад түгээх арга хэмжээг зохион байгуулна.
ХҮН намын байранд
11:00 цагт Бага сургуулийн хүүхдүүдийг дүрэмт хувцасгүй болгох асуудлаар ХҮН намын боловсролын салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өгнө.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзоригийг Авлигатай Тэмцэх Газарт шалгуулах талаар тус аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн Засаг дарга мэдээлэл хийнэ.
Нэгдүгээр сургуулийн урд талбайд
12:00 цагт Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн боловсролын газар, Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийнэ.
Хараагүйчүүдийн үндэсний төвийн гадна талбайд
12:30 цагт Нийслэлийн Ерөнхий боловсролын 141 дүгээр сургууль анги танхимын хүртээмжгүй байдлаас үүдэн гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүсэж, сурагчид стандартын бус танхимд хичээллэх болсон асуудлаар БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэг мэдээлнэ.