Үерт өртсөн 79 барилгын хаяавч бетон хагарч, суулт өгсөн байжээ

2023 оны 8 сарын 22

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга 2023 онд хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцууллаа. 

Нийслэлийн хэмжээнд 320 байршилд 7,215 гарааш буулгаж байгаа бөгөөд 95 төлөвлөлтийн даалгавар боловсруулсан нь гарааш буулгасан талбайг 100 хувь хамарч байгаа юм байна. 

Мөн нийслэлийн есөн дүүргийн 117 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс 48 байршилд архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан бөгөөд одоогоор 34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулж, 26-г нь Улсын комисст хүлээлгэн өгөөд байгаа аж. 

Баянзүрх, Сүхбаатар дүүргийн үерт өртсөн 79 барилгын даац, бүтээцийн бат бэхийг тодорхойлсон байна. Шалгалтаар барилгуудад 20 см-350 см гүнтэй ус тогтсон.

Ус чийгт дотор засал дэвтэж, ховхорсон. Барилгын хаяавч бетон хагарч, суулт өгсөн байжээ. Цаашид барилгын ашиглалтын төлөв байдалд дүгнэлт гаргах, дотор засал шинээр хийх шаардлагатай гэж үзсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
649985
1 эможи

keyboard_arrow_up