Б.Очирбат: Камерын хяналтаар өдөртөө улсын дугаарын хязгаарлалттай холбоотой 1800 зөрчил илэрч байна
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл өгч байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат "Автобусыг нэгдүгээр эгнээг чөлөөтэй нэвтрүүлэхэд хяналт, шалгалт хийх ажлын төлөвлөгөө баталсан. Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр автомашиныг зогсоохгүй байхад анхаарч ажиллаж, захиргааны арга хэмжээ авна. Мөн уулзвар, гарц нэвтрэхдээ, эгнээ байр эзлэн явахдаа нэлээдгүй зөрчил гаргадаг. Тухайлбал, давхар эргэх, гэрэл дохио зөрчих зэргийг илрүүлж, эзэмшигчийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлж байна.
Камерын хяналтаар өдөртөө улсын дугаарын хязгаарлалттай өдрөө 1600-1800 зөрчил илэрч байна. Үүнийг илрүүлэхээс алба хаагчид биетээр ажиллана" гэв.