ТАНИЛЦ: Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох дугаарын хязгаарын БҮС

2023 оны 8 сарын 22

Arslan.mn

Сургууль, цэцэрлэгийн бэлтгэлтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх үед хийх зохицуулалтын талаар мэдээлэл хийж байна. 

Хичээлийн шинэ жил эхлэх ачааллын үеэр автозамын түгжрэлийг бууруулах, автомашиныг дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж гарсныг өнөөдөр /2023.08.22/ танилцууллаа.

Захирамжид:

  • Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдугаар сарын 27, 29, 31, Есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд
     
  • Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, Есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тусгажээ.

Дугаарын хязгаарын бүс нь:

  • Хойд хязгаар нь 32-ын тойрог
  • Урд хязгаар нь 120-ийн уулзвар
  • Зүүн хязгаар нь Чулуун овооны аюулгүйн тойрог
  • Баруун хязгаар Саппорогийн тойргийн хүрээнд тэгш сондгойгоор хөдөлгөөнд зорчуулах аж. 

Энэ жилийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 20 хоног үргэлжилнэ гэдгийг НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэллээ. 

ВИДЕО: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
649973
6 эможи

Зочин
2023-08-23 08:44
Цагийн хязгаарлалтаа 8 цагаас 18 цаг хүртэл болгох хэрэгтэй. 8-р сарын сүүлийн Бямба Ням гаригт л тэгш сондгойгоор нь яваад л болоод байсан санагдах юм....
Зочин
2023-08-22 20:57
Цагийн хязгаар 08 аас 20 уу. Мэдээгээ гүйцэд өгч бай
keyboard_arrow_up