ҮЙЛ ЯВДАЛ: Монголын хүүхдийн оролцооны чуулган Төрийн ордонд болно
Өнөөдрийн үйл явдлын тоймыг хүргэж байна.
8.30 цагт: Монголын хүүхдийн оролцооны чуулган Төрийн ордонд эхэлнэ.
8.30 цагт: Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, боловсон хүчнийг чадавхжуулахаар БНЭУ-ын “Маренго Ази”, “Глобал Кэйр” байгууллагатай эмч, мэргэжилтнүүдийг үнэ төлбөргүй сургах, мэргэжилтэн солилцох санамж бичигт ЭМЯ-нд гарын үсэг зурна. Утас: 89119482
10.00-18.00 цагт: PC Mall ХХК “Job fair-2023” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Эрх чөлөөний талбайд зохион байгуулна
-БШУЯ, Дэлхийн боловсролын түншлэл ОУБ, БЕГ хамтран “Тэгш хамруулан сургах боловсролын онол, арга зүй” сургалтыг энэ сарын 21-23-нд зохион байгуулж байна. Утас: 91050515, 99025758
-БОАЖЯ, НҮБ хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон улсын чуулганыг энэ сарын 21-22-нд “Чингис Хаан” музейд зохион байгуулж байна.
-Азийн физикийн олимпиадын хүрээнд зохион байгуулж буй физикийн багш нарын үндэсний сургалт, зөвлөгөөн энэ сарын 21-24-нд CORPORATE зочид буудалд болж байна.